“Дуулиан 2020”-ын шинэ дуулиан

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020”-ын шинэ дуулиан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав дахь удаагаа болж буй “Дуулиан 2020” тэмцээний шөвгийн наймын тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ удаа Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулиас 17 насны ангилалд өрсөлдөж буй баг уг тэмцээнд гурван ч удаа түрүүлээд баян “даян аварга”-уудыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:8-ээр буулган авснаар аваргуудыг нулимстай нь үдэж, өөрсдөө шөвгийн дөрөвт үлдлээ. Бага хангай дүүргээс хоёр дахь удаагаа ирж оролцож буй баг шөвгийн наймд БЗД-ийн 92 дугаар сургуулийг “жаалууд”-ыг буулган авснаар дараагийн шатанд шалгарав. Цаашилбал анх удаа медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Хэцүүхэн давааг давсны эцэст Хайлаастын 72 дугаар сургууль шөвгийн дөрөвт үлдлээ. Одоо тэднийг аваргуудын буулгаж авсан 18 дугаар сургуулийнхан дараагийн шатанд хүлээж байна. “Онч Аудит”-ын ивээн тэтгэсэн аравдугаар сургуулийн хөлбөмбөгчид “Шавь” цогцолборыг 26:5-аар бут ниргэж “ногоон гэрэл”-ээр их шөвөгт үлдлээ. Сонирхуулахад, “Дуулиан 2020”-ын ивээн тэтгэгчдийн найм дахь удаагийн тэмцээн ирэх сарын 3-нд болох ажээ.

Б.Мөнхзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж