
Гэхдээ хуралдааныг 15.00 цагаас хуралдуулахаар болсон байна. Хуралдаан цагтаа эхлэх эсэхийг УИХ-ын даргад нэр дэвшээд буй эрхэм гишүүн З.Энхболдоос асуухад “Эхэлнэ” гэж итгэлтэй хариулж байлаа. МАН-ын бүлэг орж ирэх эсэхэд эргэлзэх гишүүн ч тааралдаж байсан юм. Юутай ч 15.00 цагт чуулганы хуралдаан эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.ОЮУН