Ховор элементийн асуудлаар арбитражийн бүлэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Ховор элементийн асуудлаар арбитражийн бүлэг байгуулна

Газрын ховор элементийн экспорт нь Хятадын эдийн засаг, улс төрийн нэг хүчирхэг хэрэгсэл болоод байна. Газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн 95 хувийг дангаар нийлүүлдэг тус улс нь экспортдоо 2009 онд хязгаарлалт тогтоосноос хойш олон улсын зах зээл дэх энэхүү түүхий эдийн үнэ огцом өсөх болсон билээ. Хятадын газрын ховор элементийн экспортын энэхүү хязгаарлалтыг эсэргүүцэн Европын холбоо, АНУ болон Япон зэрэг улс Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ хандаад буй. Эдгээр гурван улс нь маргаантай асуудлыг зохицуулахын тулд арбитражын бүлэг байгууллах хүсэлтэй байна. Ийм мэдүүлэг зэрэг ирүүлсэн нь ДХБ-ын түүхэнд анхны тохиолдол ажээ. ДХБ-аас арбитражын бүлэг байгуулан, газрын ховор элементийн экспортын хязгаарлалтаа цуцлахыг Хятадаас шаардаж мэдэх юм хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.        

Тус улсын хувьд байгаль орчныг хамгаалах үүднээс экспортын хязгаарлалт тогтоосон гэж мэдэгдэж байгаа ч түнш орнууд үүнийг дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох Хятадын бодлого гэж үзэж байгаа юм. Олон улсын зүгээс үзүүлж буй энэхүү дарамт шахалтын улмаас Хятад нь 155 гишүүнтэй Газрын ховор элементийн ассоциаци байгуулаад байгаа бөгөөд газрын ховор элементийн үйлдвэрлэлийг Үйлдвэрлэл, технологийн яам зохицуулдаг байна.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж