Бакиев энхийг сахиулагч нарыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Бакиев энхийг сахиулагч нарыг хүсч байна

Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев улс орондоо НҮБ-ын энхийг сахиулагч нарыг оруулан олон нийтийн үймээнийг давтуулахгүй байхыг хүсч байгаагаа  РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Дахин үймээн самуун дэгдвэл арми ба цагдаагийнхан хэв журмыг сахиулж чадахгүй гэж тэр хэлсэн байна. Мөн тэрээр дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хэрэг явдлыг шүүх олон улсын комисс байгуулахыг санал болгов. “Өнөөгийн хийгдэж байгаа мөрдөн байцаалтад би итгэхгүй. Тэр нь нэг талыг барьсан байгаа. Бүх хэргийг надад тохоод өнгөрнө” хэмээн тэр мэдэгдлээ.
Өөрийн талынханы хамт тус улсын өмнөт нутагт байгаа Бакиев ярилцлагадаа хэрэв түүнийг хүчээр барих гэвэл эсэргүүцэл үзүүлнэ гээд “Энд тав, арван мянган хүн байгаа биш илүү олон хүн бий. Тиймээс надтай хүч түрэн ярих гэвэл бүтэхгүй. Хэрэв тэд оролдох юм бол би эсэргүүцэл үзүүлнэ” гэж Бакиев сүр далайлгасан байна. Киргизид Бакиевын  хоёр хүү ба дүүд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ба хэрэв Бакиев сайн дураараа огцорвол эрх баригчид түүнд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж