Ч.Баттуулын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн. Уг хэргийг прокурор хянаад нэмж тодруулах зүйл бий хэмээн мөрдөн байцаалтад буюу УМБГ-т буцаасан байна.

Хэргийг сануулахад, Ч.Баттуул нь өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсан. Энэ хэргийг хоёр сарын дараа илрүүлж, сэжигтэн этгээд болон Ч.Баттуул нарыг цагдан хорьж байсан билээ.

 Хоригдох хугацаандаа тэрбээр хэргээ хүлээж эхэлсэн бөгөөд талийгаачийн мөнгийг авахын тулд шунахайн сэдэлтээр уг хэргийг үйлдсэн болохыг нь тогтоожээ. Мөн уг хэрэгт холбогдуулан түүний нөхөр, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж