Авто ралли Дорноговийн нутгаар уралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Авто ралли Дорноговийн нутгаар уралдаж байна

Монгол, Орос, Хятадын хамтарсан олон улсын авто ралли уралдаанд оролцогчид долдугаар сарын 17-нд БНХАУ-ын нутгаас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор нэвтэрч Чойр луу гарчээ.

Тус уралдаанд гурван улсын 40 гаруй жолооч оролцож байгаа бөгөөд тамирчид гурван минутын зайтай гараанаас гарч уралдаж байгаа гэнэ. Тэдний туулсан амжилтыг зам тус бүрээр нь дүгнэх учиртай агаад Чойр дээр нэг хэсэг амжилтыг үнэлэх  гэнэ. Тамирчид БНХАУ- Дорноговь- Чойр- Улаанбаатар- Сэлэнгэ- ОХУ  гэсэн маршрутаар уралдаж дүнгээ гаргах юм байна.

Х.Эрдэнэбулган  /Дорноговь/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж