Пикси Лотт тэнгисийн өнгөтэй даашинзаар гангарав

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Пикси Лотт тэнгисийн өнгөтэй даашинзаар гангарав

Английн Лондон хотноо нээлтээ хийж байсан “The Dark Knight Rises” киноны  хаалтын ёслолын ажиллагаанд  уг кинонд тоглосон олны танил эмэгтэй жүжигчдийн даашинзны хэв маяг үзэгчдийн  анхаарлыг татлаа.

“The Dark Knight Rises” кинонд тоглосон Английн “Made in Chelsea” дэлгэцийн цуврал киноны од Жүжигчин Пикси Лоттын  тэнгисийн өнгөтэй даашинз бусад эмэгтэй жүжигчдийн гоёсон даашинзаас өнгө загварын хувьд их л өөр байсан гэнэ. Жүжигчин Пикси Лоттын өмссөн даашинз түүнийг үнэхээр л дур булаам, намбалаг, даруу төлөв  харагдуулсан аж. Одоогоор 22 настай залуу од  өөрийн Twitter хуудсан дээр өмссөн даашинз нь өөрт нь маш их таалагдсан тухай бичсэн гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж