Улаанбаатарын нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын нэг өдөр

-Хоногт дунджаар 83 литр цэвэр ус хэрэлэдэг бөгөөд гэр хороололд амьдардаг бол 5,3 литр, инженерийн төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг бол 212 литр ус хэрэглэдэг.

-Нийслэлд орон нутгаас 102 хүн шилжин ирж суурьшдаг. 39 хүн нь орон нутаг руу шилждэг. Гадаадын 1350 хүн албан ажил, аялал жуулчлал, бүрмөсөн суурьших зэргээр нийслэлд ирж байна.

-Монгол улсын дөрвөн хүн ам  тутмын хоёр нь нийслэл хотод байнга оршин суудаг. Нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй. Өдөрт 82 хүүхэд шинээр мэндэлж, 18 хүн нас барж байна. Мөн 11 хос гэр бүл болж, дөрвөн хос гэр бүлээ албан ёсоор цуцлуулдаг.

-24 мянган аж ахуй нэгж, байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж, 8,8 тэрбум төгрөгийн баялагийг бүтээж байна. Өдөрт 22 аж ахуй нэгж, байгууллага шинээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлдэг.

-Нийслэлийн нэг өрх өдөрт 18 мянга 232 төгрөгийн орлого олж, 16027 төгрөгийг амьжиргаандаа зарцуулдаг.

-100 хүн ам тутмын 26 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авч чаддаггүй.

-Хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 68 автомашин /58 нь суудлын автомашин/ нэмэгддэг.

-Хотын доторхи  нийтийн тэврээр өдөрт 447 мянган хүн зорчдог. Нийтийн тээврээр зорчигчдын 50 гаруй хувь нь өдөрт дунджаар хоёроос дээш удаа үнэ төлбөргүй үйлчлүүлж байна. Зогсоолд ирэх автобусны дундаж хугацаа 7,4 минут, троллейбусных 7,8 минут байдаг аж.

-Өдөрт сургуулийн өмнөх боловсролын 266 цэцэрлэгт 45 мянган хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуульд 185 мянган сурагч, 131 мэргэжлийн анхан болон дунд шат, коллеж, их, дээд сургуульд 140 шахам мянган оюутан суралцдаг.

-Нийслэлд буддын шашны 31 хийд, Христийн 84 сүм, Ислам шашны нэг бусад шашны дөрвөн сүм өдөр бүр ажилладаг. Шашны ном сургаалийг  3780 хүүхэд гэрээр, 759 хүүхэд шашны сургууль, дацанд шавилан сууж суралцдаг.

-Нэг өдөрт хотын кино театруудад 4385 хүн кино үзэж, есөн хүн тутмын нэг нь спорт, биеийн тамирын арга хэмжээнд оролцдог.

-Хүйтний улирлын нэг өдөрт 180 мянган ердийн зуухтай 165 орчим өрх нийт 1726 тонн нүүрс хэрэглэдэг.

-Өдөрт нийслэлийн 26 өрх тохилог орон сууцтай болж байна.

-462 хүн музей үздэг бөгөөд “Улаанбаатар хотын музей”-г 19 хүн, “Улаанбаатар чуулга”-ын музейг 1920 үзэгч үздэг гэнэ.

-Нийслэлийн  27 номын сангаар өдөрт 218 хүн тогтмол үйлчлүүлж байна.

-Хотын таван өрх тутмын нэг нь гэртээ компьютертай,    компьютертай таван өрх бүрийн хоёр нь өдөр бүр интернет ашигладаг. Мөн гурван хүн тутмын нэг нь дунджаар нэгцаг радио сонсч, гурван өрх тутмын нэг нь кабелийн телевизийн 50 гаруй сувгаар гурван цагийн турш нэвтрүүлэг үзэж байна.

-115 мянга гаруй ажил эрхлээгүй иргэдийн 54 мянга 189 нь өдөр бүр ажил идэвхитэй хайж, ажил хийхэд бэлэн байдаг. Хөдөлмөрийн бирж, албаар зуучлуулан 45 хүн өдөр бүр ажилтай болж байна.

-Хөдөлмөрийн насны 100 хүн бүр, 43 хүүхэд, хөдөлмөрийн нас хэтэрсэн 10 хүн тэжээхээр өдөр бүр ажилладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж