Киргиз дэхь эмх замбараагvй байдал

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Киргиз дэхь эмх замбараагvй байдал

Сvvлийн єдрvvдэд Киргиз улсад эмх замбараагvй байдал ноёрхож, vймээн
самуун єрнєж байна. Тус улс нь эрх баригчид болон сєрєг хvчний талынхны
хоорондох цуст мєргєлдєєний золиос болоод байгаа юм. Мєргєлдєєний дvнд
хэдэн арван хvн шархдаж, амиа алдсан байна. Киргизийн хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийн хамгийн сvvлийн мэдээгээр 47 хvн бууны
суманд оногдон нас бараад байгаа гэсэн тоо байсан. Харин сєрєг хvчнийхэн
100 гаруй хvний амь эрсдсэн хэмээх байр суурин дээрээ
бат зогссоор байгаа бєгєєд 400 гаруй хvн хvнд болон хєнгєн хэлбэрээр
шархадсан гэнэ. Цагдаа нар босогчидруу гал нээж, босогчид єєдєєс нь
чулуу нvvлгэн, зарим нэгийнх нь бууг булаан авснаар хоёр талаас сум
шунгинасан жинхэнэ байлдааны байдал єрнєжээ. Сєрєг хvчний талынхан тус
улсын телекомпаниудыг хяналтандаа авсан тул мэдээллийг шууд дамжуулах
боломжгvй байгаа юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж