
Лондонгийн цагдаагийн төв хэлтэс Скотланд-Ярдаас мэдээлснээр халдлага үйлдэх гэж байсан этгээдүүд 29 настай Ричард Дарт, 21 настай Имран Махмудд, 26 настай Жахангир Алом нар байжээ. Цагдаа нарын тайлбарлаж байгаагаар дээрх этгээдүүд алан хядах Аль Кайда бүлэглэлийн заавар зөвлөгөөгөөр дээрх хэргийг үйлдэх гэж байсан хэмээн таамаглаж байгаа юм байна.
Скотланд-Ярдын албаныхны мэдээлж байгаагаар сэжигтэн Махмуддын талаар тодорхой мэдээлэл олдоогүй байгаа ч сэжигтэн Махмудд болон Жахангир Алом нар олимпийн талбайтай ойролцоо амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний амьдардаг газар Лондонгийн олимпийн төв Стадионос ердөө 1.6 километрийн зайтай оршдог гэнэ. Гэсэн хэдий ч Лондонгийн цагдаа нарын мэдээлж байгаагаар Олимпийн үеэр иймэрхүү хэрэг яавч болохгүй хэмээн амлаж байгаа аж.