Египтийн шинэ Ерөнхийлөгч Палестинд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Египтийн шинэ Ерөнхийлөгч Палестинд айлчилжээ

Өчигдөр Египтийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурси анх удаа Палестинд айлчилж, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзсан байна.

Энэхүү уулзалтын үеэр Египтийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси “Израильтай улс төрийн үйл ажиллагаагаа зогсоосон  бөгөөд хоёр орны хооронд ямар ч харилцаа холбоо байхгүй. Мөн өмнөх Ерөнхийлөгч Хосни Муаракаас  илүү Израильд тогтвортой байдал бий болгохыг дэмжинэ. Гэхдээ 1979 онд Еврей үндэстэнтэй хийсэн  энхийн хэлэлцээрийг хүндэтгэх болно”  гэж мэдэгджээ.

Өмнөх Ерөнхийлөгч Хосни Мубаракыг төр барьж байх үед Египт улс Палестины Үндэсний Ардчилалын  “ФАТХ” бүлэглэл болон Палестинийн Исламист суннит “Хамас” бүлэглэлийг хооронд нь эвлэрүүлэхийг хичээж байсан байна.

“Хамас” бүлэглэл 2007 онд Газын зурвасыг хяналтандаа авсан билээ. Египтийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси нь өмнө нь “Муслим ахан дүүс” бүлэглэлд дээгүүр албан тушаал хашдаг байжээ. Энэ бүлэглэл 2011 оны эхээр өмнөх Ерөнхийлөгч Хосни  Мубаракыг төрийн эрхээс түлхэн унагаах бослогыг гаргасан билээ.

Мухаммед Мурси  өнгөрсөн сард Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ Палестинчуудад Израильчуудыг эсэргүүцэхэд тусламж, дэмжлэг үзүүлэхээ ёс төртэйгээр амласан байна.  Гэхдээ тэрбээр сонгогдсоныхоо дараа хоёр орны хоорондох нөхцөл байдлыг  илүү зөөлрүүлэхийг дэмжих болжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж