
Тэмцээний эхний өргийн тоглолтууд мягмар гаригт болж, Б.Мөнгөнтуул Хятадын их мастер Хоу Ифаньтай хараар нүүж, хайнцжээ. Харин өчигдөр болсон хоёрдугаар өргийн тоглолтод тэрбээр Хятадын шатарчин Руан Луфейтэй цагаанаар тоглож, хожигдсон байна. Өнөөдөр гуравдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд Б.Мөнгөнтуул ОХУ-ын их мастер Екатерина Ковалевскаятай цагаанаар тоглох юм. Хоёр өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул 0,5 оноотой аравдугаар байрт бичигдээд байна.
Шатарчид нийт 11 өрөг тоглох ба сүүлийн тоглолт долдугаар сарын 28-нд болно.
С.ЦЭЛМЭГ