Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Хэлэлцээ үргэлжилнэ

Засгийн газрыг шинээр байгуулах хүрээнд Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран хэлэлцээ хийж буй. Уг хэлэлцээ өнөөдөр 10.00 цагаас дахин үргэлжилнэ гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бол “Шударга ёс” эвслийн хувьд УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрт орж буй юм. Ямар ч байсан бидэнд олдсон мэдээллээр бол хэлэлцээ нэлээд ойртжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж