
Айлчлалын хүрээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай бизнес уулзалт хийх ба Хонконг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан зэрэг орнуудын төлөөлөгч ирэх юм байна.
Бизнес уулзалт наймдугаар сарын 2-нд МҮХАҮТ-д болох бөгөөд мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, амралтын газар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тос, хийн үйлдвэрлэлийн хяналт шалгалт, уул уурхай, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд оролцох боломжтой ажээ.
У.БОЛОР