Данийн Эсбьерг хотноо энэ сарын 19-27-ны хооронд болсон кёрлингийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн хошой аварга Анетте Норбергээр удирдуулсан Шведийн бүсгүйчүүд аваргын алтан медаль хүртлээ. Норбергээс гадна Сесилия Остлунд, Сара Карлссон болон Лотта Леннартссон нарын бүрэлдэхүүнтэй Шведийн бүсгүйчүүд финалын тоглолтод Хитер Каленчук, Тамми болон Ким Шнайдер, Амбер Холланд нарын бүрэлдэхүүнтэй 7:5 харьцаатай хожсон юм. Норбергийн хувьд ийнхүү дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа зүүлээ. Харин хүрэл медалийг Хятадын баг хүртсэн байна.
С.Цэлмэг