Хуучин Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь өмнө нь Тайваний Ардчилсан дэвшилтэд нам (DPP)-ыг удирдаж байсан юм байна. Тус намын гишүүн Ху Теэн-Цайгийн мэдээлснээр “Сүүлийн үед Чэнь Шуйбяний биеийн байдал муу, үхэл амьдралын заагт хөөрхийлөлтэй байдалд байгаа. Үүний улмаас хуучин Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь өнгөрсөн зургадугаар сард эмгэнэлт хэвтэж эмчлүүлсэн. Түүнд эмч нар сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас ой ухаан нь саатсан гэсэн онош тавьсан” хэмээн тэр мэдээлжээ.
Ажиглагчид Ардчилсан дэвшилтэд намынхны дээрх мэдэгдлийг Чэнь Шуйбянийг өвчин туссан нэрийдлээр шоронгоос суллах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа юм байна. Гэвч Тайбэй хотын шоронгийнхны мэдээлж байгаагаар Чэнь Шуйбяний биеийн байдлыг сэтгэл мэдрэлийн эмч нар үзээд ямар ч оюун ухааны болоод сэтгэл мэдрэлийн эмгэггүй гэж оношилсон байна.
Эмч нарын үзэж байгаагаар тэр хагас сар л сэтгэл санааны гүн цочрол орсон байдалтай байсан хэмээн мэдээлжээ.
Чэнь Шуйбянийг 2000-2008 оны хооронд Ерөнхийлөгч байх хугацаандаа ихээхэн хэмжээний авилга авсан хэмээн буруутган ийнхүү шоронд хориод байгаа юм.