Лех Качиньскийн шарилыг Варшавт хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Лех Качиньскийн шарилыг Варшавт хүргэжээ

Польшийн нисэх хүчний онгоцоор Смоленскийн ойролцоо онгоцны ослоор үрэгдсэн Польшийн ерөнхийлөгчийн шарилыг Варшавт ням гаригийн орой авчирсан тухай  Reuters агентлаг мэдээлэв. Нисэх буудалд ерөнхийлөгчийн шарил ачсан онгоцыг Польшийн ерөнхий сайд Дональд Туск, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч сеймын маршал  Бронислав Коморовский нар угтжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр шарилтай онгоцыг МиГ-29 сөнөөгч онгоцнууд дагалдан хүндэтгэл үзүүлсэн байна. Смоленскийн “Северный” гэх цэргийн нисэх буудалд Польшийн ерөнхийлөгчийн шарилтай салах ёслол гүйцэтгэн цэргийн хүндэт харуулын ёслол болсон байна. Польшийн ерөнхийлөгчийн шарилтай авсыг нисэх буудлын төвд тусгай тавцанд байрлуулан салах ёслол хийсний дараа хүндэт харуул шарилыг дагалдан онгоцонд оруулжээ. Салах ёслолд ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин, ОХУ-д суугаа Польшийн Элчин сайд Артур Ежи нар оролцсон ба шарилыг Польшийн ерөнхийлөгчийн тамгын газрын тушаалтнууд ба Элчин сайдын яамны ажилтнууд дагалдан явлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж