“Shell”-ээс таван тэрбум ам.доллар нэхэв

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

“Shell”-ээс таван тэрбум ам.доллар нэхэв

Нигер улсын газрын тосны зохицуулах газраас газрын тосны “Shell” үйлдвэрт өнгөрсөн арван хоёрдугаар сард Нигерийн далайн зүүн хэсгийн эрэгт газрын тос асгасныхаа төлөө таван тэрбум ам.доллар төлөхийг анхааруулсан байна.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард “Shell”  үйлдвэрийн нефть зөөвөрлөх хөлөг онгоц Нигерийн газрын тосны “Bonga” ордноос 40000 баррель газрын тосыг Атлантын далай дээгүүр тээвэрлэж явжээ. Гэтэл эрэгт хүрэхийн өмнө газрын тос агуулсан савнаас далайд нефть асгарсан байна. Нигерийн “Shell” үйлдвэр нь “Bonga” ордноос хайгуул хийж, бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус үйлдвэр Нигерийн газрын тосны экспорт болон гадаад худалдааны 10 хувийг хангадаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж