“Универсиад”-ын гандболын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын гандболын аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын 2011 оны X “Универсиад” наадмын гандболын тэмцээн Улаанбаатар хотноо “Мон-Алтиус” БТДС-ийн Спорт зааланд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, БХИС,  Цагдаагийн академи, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Их шавь ДС, Аварга БТДС зэрэг сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй найман багийн 220 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр ҮБТДС-ийн зургаан оноогоор тэргүүлж, Мон-Алтиус болон ШУТИС-ийн баг удаахь байруудад шалгарсан байна.

Универсиад наадмын гандболын тэмцээний дүн:

Эмэгтэй:
1.    М.Амаржаргал дасгалжуулагчтай, А.Сарангэрэл ахлагчтай ШУТИС
2.    Г.Амарсанаа дасгалжуулагчтай, Б.Тунгаамаа ахлагчтай Мон-Алтиус БТДС    
3.    Ш.Сэдбазар дасгалжуулагчтай, Б.Оюун ахлагчтай МУБИС-ийн баг

Эрэгтэй:
1.    М.Амаржаргал дасгалжуулагчтай, О.Сандаг ахлагчтай ШУТИС        
2.    Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай, Ю.Сайнхүү ахлагчтай ҮБТДС            
3.    Г.Амарсанаа   дасгалжуулагчтай, Х.Очбадрах  ахлагчтай Мон-Алтиус БТДС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж