Улаан загалмай Сирид иргэний дайн болж байна гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Улаан загалмай Сирид иргэний дайн болж байна гэж үзэв

Улаан загалмайн олон улсын хороо Сирид иргэний дайн болж байгааг 15-ны өдөр зарлав. Тус байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Хишам Хасан (Hicham Hassan) Сирийн хэрэг явдлыг дотоодын зэвсэгт мөргөлдөөн гэсэн юм. Энэ нь “иргэний дайн” гэсэн хуулийн томьёололд орохгүй учраас тус оронд олон улсын хүмүүнлэгийн эрх үлдэж байгаа юм. Сөргөлдөгч талууд зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай зэр зэвсгээ ашиглаж болох авч энгийн иргэдэд довтолсон ямар ч оролдлого нь цэргийн гэмт хэрэгт тооцогдох болов.

Сирийн хэрэг явдлыг орон нутгийн зэвсэгт мөргөлдөөн хэмээн Улаан загалмай өмнө нь нэрлэсэн байжээ. Дараа нь сөргөлдөөн тусгай бүс нэгэн бүсийн хилийг даван тархсан учир тус байгууллага Сирийн зэвсэгт мөргөлдөөнд иргэний дайн гэсэн ангилалд орууллаа.

ОУУЗХ нь 1949 оны Женевын конвенцийг мөрддөг тул сөргөлдөөнд дайны статус олгох эрхтэй. Сирийн сөргөлдөөн иргэний дайн болон үргэлжилсэн гэж НҮБ-ын ажиглагчдын тэргүүн Эрве Ладсус зургадугаар сард мэдэгдсэн байв. Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ч улс орныхоо үйл явдлыг жинхэнэ дайн гэсэн байлаа. Жил хагас үргэлжиж байгаа Сирийн сөргөлдөөнд наад зах нь 17 мянган хүн амиа алдаад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж