Дээрх мэдэгдэл нь 40 мянга гаруй хөрөнгө оруулагчдын мини бонд болон санхүүгийн бусад бүтээгдэхүүнтэй холбоотой дуулианыг эцэслэж байгаа юм. Lehman Brothers дампуурлаа зарласны дараа Засгийн газар нь уг бондын хэмжээг 2.6 тэрбум ам.доллар гэж тооцоолсон аж. Lehman Brothers 12.6 тэрбум Хонг Конг доллар буюу 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар миний бонд гаргасан юм. Lehman Brothers 1998 онд 613 тэрбум ам.долларын өрөнд орж, дампуурлаа зарласнаар АНУ-ын түүхэн дэх хамгийн том дампуурал болсон юм. Дампуурлын алдагдлаас болж Хонг Конгод эсэргүүцлийн жагсаал хүртэл гарсан бөгөөд Засгийн газар нь Азийн санхүүгийн төвийг хэвийн горимд нь оруулахаар дээрх арга хэмжээг авчээ. Хонг Конгийн банкны холбооноос мэдэгдсэнээр 24 төрлийн мини бондын мөнгийг 31 мянган гаруй хөрөнгө оруулагчдад эргүүлэн төлөх аж. Банкны тус холбоонд Хятадын банк, Зүүн Азийн банк, болон Шотландын банк багтаж байгаа аж.
Хонг Конгийн мини бондын дуулиан дуусчээ
Хонг Конгийн хөрөнгө оруулагчид Америкийн хөрөнгө оруулагч банк Lehman Brothers Holdings Inc.-ын дампуурлаас болж асар их хэмжээний алдагдалд ороод байна. Гэвч Хонг Конгийн банкууд хөрөнгө оруулагч банкны алдагдлыг нөхөн олгохоор болсноо мэдэгджээ. Тус улсын 16 банк Lehman Brothers –д худалдсан мини бондыг эргүүлэн худалдаж авах гэнэ.
Н.Энх