Э.Цасчихэрийг шүүх хурал дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Э.Цасчихэрийг шүүх хурал дахин хойшиллоо

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүх хурлын танхимд болох байсан. Гэвч илтгэгч шүүгчээр оролцох байсан  Б.Батцэрэн Олон улсын шүүгч нарын хуралд оролцохоор явсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Түүний хэргийг Нийслэлийн шүүх өнгөрсөн зургадугаар сарын 26-нд шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар мөн хурлын товыг хойшлуулж байсан юм.

Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Э.Цасчихэрт төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргаад байгаа юм. Харин анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Э.Цасчихэр, Д.Батсайхан нар Нийслэлийн шүүхэд хандаад буй билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж