Барууны сөрөг хүчин ялж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Барууны сөрөг хүчин ялж байна

Унгарт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт явагдаж талаас
илүү хувийн саналыг уламжлалт байр суурийг барьдаг барууны чиглэлтэй 
Унгарын иргэний холбоо (ФИДЕС) авч байна.Саналын хуудасны 99 хувийг тоолсоны дараа энэ тухай AFP мэдээлжээ. Энэ сарын 11-нд явагдсан эхний шатны сонгуульд 52,77 хувийн саналыг ФИДЕС авсан бол эрх баригч социалистуудын нам 19,29 хувийн саналтай байв. Мөн унгарчуудын 16,71 хувь нь хэт барууны "Йоббик" намд санал өгчээ. Reuters-ийн тэмдэглэснээр бол ФИДЕС парламентын 386 суудлын 206 –г нь авсан байна. Социалистууд 28 мандаттай, хэт барууныхан анхны удаа парламентад орж ирэхдээ 26 төлөөлөлтөй болжээ. Парламентын дөрөв дэх нам либерал “ногоон” LMP нам таван суудал авсан байна. Үлдсэн 121 суудлын асуудал энэ сарын 25-нд болох сонгуулийн хоёр дугаар шатаар шийдэгдэх юм.
ФИДЕС намыг Виктор Орбан (Viktor Orban) толгойлдог. Тэрээр 1998-2002 онуудад Унгарын ерөнхий сайд байв. Одоо дахиад л танхимыг тэргүүлэх бололтой. Сонгуулийн өмнө оросын хэвлэлд бичихдээ оросын талд байсан социалистуудыг бодвол ФИДЕС Орост таагүй ханддаг гэсэн байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж