Рианна усны хувцастай биеэ гайхуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Рианна усны хувцастай биеэ гайхуулав

Рианна тансаг усан онгоцон дээр усны хувцастай биеэ гайхуулав. Тэрбээр сүүлийн үед ажлын ачаалал, аялан тоглолт ихтэй  байсан ч алжаал ядаргаагаа тайлахаар ийн шийдсэн аж. Дуучин Рианна одоогоор Италийн Сардин амарч байгаа юм байна. Тэрбээр  өчигдөр  дээд зэрэглэийн дарвуулт онгоцоор найзуудынхаа хамтаар  зугаалж, цагийг хамтдаа өнгөрөөсөн гэнэ. Рианна өөрийн Twitter хуудсанд арал дээр өнгөрүүлсэн гэрэл зургаасаа тавьжээ. Далайн эрэг дэх Рианна  усны хувцастай, улаахан уруултай зургууд нь түүнийг дүрэлзсэн эрч хүчээр дүүрхэг байгаа мэт харагдуулжээ. Түүнийг чимж байсан бас нэг нууц нь шивээс бололтой. Учир нь түүний далайн эрэг дээр авахуулсан усны хувцастай зурагнууд дээр түүний шивээс их л тод харагдсан гэнэ. Алдарт дуучин бүсгүй саяхан төрөлх Барбадос хотноо очин, өөд болсон эмээгээ дурсч ихэд гашуудсан гэнэ. Дуучин бүсгүй энэ долоо хоногийг дуустал Сардинд амрах гэнэ.


Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж