ОХУ газрын тосны татвараа бууруулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

ОХУ газрын тосны татвараа бууруулж магадгүй

Оросын Засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн газрын тосны
экспортын татвараа 8.9 хувиар бууруулж магадгүй байна. Учир нь тус улсын
экспортолдог “Уралс” маркийн газрын тосны үнэ дэлхийн зах зээл дэх бусад
маркийн газрын тосны үнэ доошилсонтой холбоотойгоор буурчээ. Хэрэв Орос газрын
тосны татвараа бууруулбал, ирэх сард экспортын хураамж нь 336.6 ам.доллар/тонн
болох төлөвтэй байна.  Харин энэ сард тус
улсын газрын тосны экспортын татвар 369.3 ам.доллар/тонн байгаа юм.

Орос улс одоогийн байдлаар өдөрт 10 сая гаруй баррель
газрын тос олборлож байгаа бөгөөд ойрын 10 жилд энэхүү бүтээмжит хэмжээгээ
тогтвортойгоор хадгалах зорилтыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлжээ.
Энэ хүрээнд эргийн дагуух бус нутаг дахь олборлолтыг дэмжихээр татварын
хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр болоод буй ажээ. Түүнчлэн газрын тосны
экспортын татварын хувийг 60 биш 55 болгох шийдвэрийг тус улсын салбарын яам ирэх онд гаргаж магадгүй
байгаа юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж