
“Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга, “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва ажиллахаар болжээ. Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн, МҮАН-ын дэд дарга Н.Батцэрэг, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Л.Цог нараас гадна МҮАН-ын Ц.Цолмон, хуульч Э.Эрдэнэжамъян нар орсон бололтой байна.
Д.ОЮУН