Бараа эргэлтийн хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Бараа эргэлтийн хэмжээ нэмэгджээ

Монгол Улсын нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 857.2 сая ам.доллар буюу 18.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор импортын хэмжээ 587.7 сая ам.доллар буюу 21.6 хувь, экспортын хэмжээ 269.5 сая ам.доллар буюу 13.5 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Улс орны эдийн засгийг бүрдүүлэгч чухал хүчин зүйл болох экспортын 98.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт  ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл болон эд анги эзэлж байгаа ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж