
Тухайлбал,
Үнэт цаасны талаар:
-Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны цагийн хуваарийг ажлын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд явуулахаар болов.
-“Шад трейд” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс бусад хуралдаанаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрсөн
-“Баянгол зочид буудал” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав
-“Байгууламж” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасав
-Марс капитал” ХХК, “Хүннү Эмпайр” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
-Иргэн Б.Оргилын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хүчингүй болгов
Даатгалын талаар:
-“Бодь даатгал” ХХК, “Моннис даатгал” ХХК, “Ганзам даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК-д дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, “Мөнх даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээндээ өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрөв
-“Соёмбо даатгал” ХХК-ийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэв
Бичил санхүүгийн талаар:
-“Фундаментал” ХХК, “Юу Эс Эй Эм Өү инвест” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
-“Эн Ви Си ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов
-“Оюу Монгол” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзав
-“Цэгц капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
-“Мон инвест” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
-“Арвин дэм” ХЗХ-ны хадгаламж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгажээ.