Эмэгтэйчүүдийн хөгшрөлтөд нөлөөлдөг бодисыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн хөгшрөлтөд нөлөөлдөг бодисыг нээлээ

АНУ-ын эрдэмтэд эмэгтэйчүүдийн хөгшрөлтөд нөлөөлдөг химийн нэгдлийг нээсэн тухай ABC News мэдээлэв. Энэ нь түлэгдэлтийн эсрэг бүрхүүлтэй хайруулын таваг болон хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлоос олдсон нүүрстөрөгчийн нэгдэл бүхий бодис юм.

Эрдэмтдийн нотолж байгаагаар энэ аюултай бодистой харьцдаг эмэгтэйчүүд илүү ихээр хөгширдөг байна. Тэр тусмаа 42-44 насны эмэгтэйчүүд дархлааны системийн болон зүрхний өвчнөөр их өвддөг бөгөөд мөн сарын тэмдгийн цэвэршилт илүү ихээр ажиглагдсан аж.

Одоогоор энэ химийн нэгдлийн сөрөг нөлөөг батлаагүй байгаа хэдий ч 42-оос дээш насны эмэгтэйчүүдийн цусанд байгаа энэ бодис бие организмаас гадагшладаггүй нь хөгшрөлтийн шалтгаан болж байгаа гэж эрдэмтдийн нэг ярилаа.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж