Google-ийн мобайл төлбөрийн систем бий болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Google-ийн мобайл төлбөрийн систем бий болно

Google компани Citigroup болон Mastercard-тай хамтран мобайл тооцооны системийг бий болгохоор ажиллаж байна. Хөдөлгөөнт буюу гар утас, планшетийн тусламжтай төлбөр тооцоогоо хийх боломжийг бүрдүүлснээр хэрэглэгчид хэтэвчнийхээ оронд гар утсаа халааслахад хангалттай болох юм байна. Гэхдээ одоогийн байдлаар Google-ийн шинэ технологи туршилтын шатандаа явж байгаа ажээ.

Энэхүү мобайл төлбөрийн системийг бий болгосноор жижиглэнгийн бизнес эрхлэгчид болон худалдан авагчдад чиглэсэн илүү оновчтой мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг хүргэх, тухайн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ойр байгаа худалдааны цэгүүдэд хямдралтай худалдаа болж байгаа зэргийг гар утсаар нь дамжуулан мэдээлэх боломж Google-д бүрдэх юм. Мобайл төлбөрийн систем ашиглалтанд орсон эхний хугацаанд хэрэглэгчид Citigroup-ийн дебит болон кредит картаар тооцоогоо хийх боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж