
АНУ-ын нисэх хүчний “Universal Jet Aviation” компанийн онгоц хувийн нислэг үйлдэж байгаад Францын өмнөд хэсэгт осолджээ. Тус компанийн албаныхны мэдээлснээр осол бямба гаригт болсон, онгоцонд нисэх багийн гурван гишүүнээс өөр зорчигч байгаагүй гэнэ. Францын Кастелье мужийн албаныхны мэдээлж байгаагаар амиа алдсан гурван хүний хоёр нь 24-60 насны эрэгтэй, нэг нь 30 настай эмэгтэй байжээ. Албаны хүмүүс ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Э. Анхтуяа