Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

АН-ын бүлгийн ахлагчаар Д.Эрдэнэбатыг сонголоо

Өнөөдөр Төрийн  ордонд Ардчилсан намын бүлгийн хуралдаан 15.00 цагт эхэлж, саяхан өндөрлөлөө. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд, УИХ-ын гишүүдийн саналын дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар 96,4 хувийн саналаар сонголоо. 

Мөн Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг 96,4 хувийн саналаар тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Ардчилсан намынхан төрийн ажил тасралтгүй явагдаж байх ёстой хэмээн амралтын өдрөөр ч хуралдаж, дээрх шийдвэрүүдийг гаргасан байна.

Маргааш буюу энэ сарын 15-нд Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж