“ДАШТ-2010”-ын 25 тоглолтыг 3D-ээр үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“ДАШТ-2010”-ын 25 тоглолтыг 3D-ээр үзэх боломжтой

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаагаа Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлэхээр болсон билээ.FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаагаа Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлэхээр болсон билээ.FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлэхээр болсон билээ. Дэлхийн шилдэг 32 багийн тулааныг яг л дунд нь байгаа мэт үзэж, нүдний урдуур сум мэт салхи исгэн харвах бөмбөгийг мэдрэх боломж олгохын тулд ФИФА Японы “Sony” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Өмнөд Африкт эхлэх ДАШТ-ий 25 тоглолтыг дэлхийн зарим улс оронд гурван хэмжээст дүрслэлтэйгээр гаргахаар болжээ. Тэдгээрт зохион байгуулагч Өмнөд Африк болон Мексикийн шигшээ багийн хооронд болох нээлтийн тоглолт, хэсгийн болон шигшээ тоглолтууд багтсан байна.
2010 оны 19 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3D хэлбэрээр үзэгчдэд хүрэх анхны олон улсын чанартай дэлхийг хамарсан томоохон тэмцээн бөгөөд бүх тоглолтыг гурван хэмжээст дүрслэлээр үзэгчдэд хүргэх боломжгүй ажээ. Учир нь дэлхийн аваргын тоглолтууд өрнөх бүх цэнгэлдэх, талбай нь олон тооны камер байрлуулах боломжгүй юм. Тодруулбал, тоглолтыг 3D дүрслэлээр нэвтрүүлэхийн тулд цэнгэлдэхэд 32 ширхэг 2D камераас гадна зөвхөн 3D-д зориулсан долоон цэгт 14 камерийг байрлуулах шаардлагатай ажээ. Тиймээс тоглолт зохион байгуулах 10 цэнгэлдэхийн тавд нь буюу Кейптаун, Дурбан, Порт Элизабет хотын цэнгэлдэхүүд, мөн нийслэл Йоханнесбург хотын “Соккер Сити” болон “Эллис Парк” цэнгэлдэхэд 3D камерыг байрлуулах гэнэ.
Хэрэв та азаар дэлхийн аваргын үеэр буюу зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд Испани, эсвэл АНУ-д байж таарвал хөгжөөн дэмждэг, хайртай багийнхаа тоглолтыг 3D дүрслэлээр үзэх боломжтой юм. Учир нь ESPN болон Испанийн Sogecable телевизүүд 3D тоглолтыг дамжуулах эрхийг аваад байгаа ажээ.

Доорх 25 тоглолтыг 3D дүрслэлээр үзэх боломжтой /орон нутгийн цагаар/:

1. June 11 16:00 Өмнөд Африк – Мексик
2. June 12 16:00 Аргентин – Нигер
3. June 13 20:30 Герман – Автсрали
4. June 14 13:30 Голланд – Дани
5. June 15 20:30 Бразил – БНАСАУ
6. June 16 16:00 Испани – Швейцарь ESP-SUI
7. June 17 13:30 Аргентин – БНСУ
8. June 18 16:00 Словень – АНУ
9. June 19 13:30 Голланд – Япон
10. June 20 20:30 Бразил – Зааны ясан эрэг
11. June 21 20:30 Испани – Гондурас
12. June 22 20:30 Нигер – БНСУ
13. June 23 20:30 Гана – Герман
14. June 24 16:00 Словак – Итали
15. June 25 16:00 Португаль – Бразил
16. June 27 20:30 1st B – 2nd A
17. June 28 16:00 1st E – 2nd F
18. June 28 20:30 1st G – 2nd H
19. July 2 20:30 Дөрөвний нэг шигшээ
20. July 3 16:00 Дөрөвний нэг шигшээ
21. July 3 20:30 Дөрөвний нэг шигшээ
22. July 6 20:30 Хагас шигшээ
23. July 7 20:30 Хагас шигшээ
24. July 10 20:30 3-р байрын төлөөх тоглолт
25. July 11 20:30 Аваргын төлөөх тоглолт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж