Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч эмэгтэй өөд болов

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч эмэгтэй өөд болов

АНУ-ын Конгрессийн гишүүн асан Жеральдин Ферраро 75 насандаа Бостон хотноо нас барсан тухай CNN талийгаачийн гэр бүлийнхнээс  иш татан мэдээлэв. Ферраро 1984 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшиж байсан нь тус орны түүхэнд анхных нь болсон юм.

Гэвч тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшигч Мондейлийн хамт сонгуульд ялж чадаагүй. 1975-195 онуудад тэрээр Конгрессийн гишүүн байлаа. 1993-1996 онуудад Ферраро НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд АНУ-ыг төлөөлж байв. 2008 онд тэрээр Хиллари Клинтоны сонгуулийн штабыг удирдаж байгаад Обамагийн тухай буруугаар хэлсэн гээд огцорсон юм.
 

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж