”Дээлтэй монгол” наадам шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

”Дээлтэй монгол” наадам шилдгүүдээ тодрууллаа

“Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өчигдөр Сүхбаатарын талбайд амжилтай болж өнгөрлөө. Тус наадмын хүрээнд үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагыг шалгаруулж шагнал гардуулсан байна. Тодруулбал, Үндэсний дээлтэй шилдэг хүүгээр н.Сүхбат, охиноор н.Мишээл, хамгийн бяцхан үндэсний дээлтэй оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай хүүхэд шалгарсан байна. Мөн монгол дээлтэй гадаадын шилдэг оролцогчоор Швейцарь улсын иргэн н.Тэри шалгарсан бол хоёрдугаар байрыг Япон улсын иргэн, гуравдугаар байранд АНУ-ын иргэн тус тус шалгарчээ. Хамгийн сайхан дээлтэй хосын тэмцээнд 38 хос оролцсоноос Ариунболд, Золзаяа нар шилдгийн шилдгээр тодорчээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж