
Түүний хэлснээр Америкийн флот зөвлөлт, оросын том шумбагч онгоцнуудыг илрүүлж сурсан бол Ираны эдгээр шумбагчдын хувьд асуудал огт өөр ажээ. Гүйхэн усанд дуу чимээ багатай бичил онгоцыг хайх нь хүндрэлтэй гэнэ.
Иранчууд ийм жижиг шумбагчийг үйлдвэрийн дамжлагад оруулсан ба одоо зэвсэглэлд нь 19 тийм шумбагч байна. Мөн жил тутам тэдний тоо дөрвөөр нэмэгддэг ажээ. Эдгээр шумбагчид торпед харвахаас гадна хөлөг онгоцнуудын замд минийг нууцаар тавьж чадах гэнэ. Ийм маягаар иранчууд Ормузын хоолойг хурдан хугацаанд хааж чадна гэж тэр дүгнэв. Мөн эдгээр шумбагч Ираны тэнгисийн цэргийн тусгай отрядыг зөөж, Ормузын хоолойг тойруулан тавьсан нефтийн хоолойдг жагсаалаас гаргах аюул агуулж байна.
Сонинд өгүүлснээр бичил шумбагчид, тусгай отряд ба минийн аюулын эсрэг АНУ Персийн булангийн районд "Авенджер" (Avenger) ангилалын мина самнагч дөрвөн хөлөг ба "Си Драгон" (Sea Dragon) гэдэг шумбагч онгоцтой тэмцэх хэд хэдэн нисдэг тэрэг авчраад байгаа гэнэ.