
Аврагчид гамшигт нэрвэгдсэн бүх газруудад ажилласны дараа хохирогчдын тоо өсч магадгүй гэсэн болгоомжлол байгааг Agence France-Presse мэдээлэв. Оросын ИТАР-ТАСС мэдээлэхдээ, Кумамото хотод 70 байшин нурж, 300 орчим байгууламж усанд автсан гэлээ. Зарим районуудад ус сувгийн сүлжэээвдэрсэн ба шуурхай утасгүй холбоо ажиллахгүй байна. Мөн цахилгааны саатал ажиглагджээ.
Орон нутгийн цаг уурчдын ажиглалтын түүхэнд 12-ны усан бороо өмнө байгаагүй үзэгдэл болжээ. Зарим нутгаар 500 миллиметрийн тундас унасан байв. Үерийн улмаас 50 мянган гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Ш.МЯГМАР