“Facebook”-ийн кино прокатын сан нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Facebook”-ийн кино прокатын сан нэмэгдлээ

АНУ-ын “Warner Brothers” кино компани олон нийтийн “Facebook” сүлжээгээр шинээр таван кино прокатлах гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Гуравдугаар сарын эхээр Warner Bros компани өөрийн бүтээсэн хэд хэдэн киног Facebook-ээр түрээслэх тухай мэдэгдэж байсан ч чухам ямар кинонууд байх нь тодорхойгүй байсан юм. Сүүлийн үед интернэтээр кино прокатлах нь энгийн кино прокатны газруудтай харьцуулахад цаг хэмнэж, ажил хөнгөвчилж байгаа тул цаашид энэ төрлийн и-бизнес хүчээ авах төлөвтэй байна. 

Time Warner корпорацийн бүрэлдэхүүнд харъяалагддаг Warner Bros кино студи энэ удаа Harry Potter and the Sorcerer"s Stone, Harry Potter and the Chamber of Secrets, Inception, Life as We Know It, Yogi Bear зэрэг киног Facebook сүлжээгээр прокатлан үзэхийг хэрэглэгчдэд санал болгож байна. Тиймээс Facebook-ийн гишүүд, хэрэглэгчид Facebook Credits-ээр төлбөрөө төлж, киногоо прокатлан авах боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж