Г.Мэнд-Ооёогийн өдрүүд Японд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Г.Мэнд-Ооёогийн өдрүүд Японд үргэлжилж байна

Япон улсын томоохон эрдмийн хүрээлэнгүүдийн нэг Корүци Жоишида их сургууль эдгээр өдрүүдэд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлээр амьсгалж байна. Нэгэн зуу гаруй жилийн түүхтэй тус их сургууль дээр Г.Мэнд-Ооёогийн “Дэлхий ээж” нэртэй каллиграфийн үзэсгэлэн энэ сарын есөнд нээгдсэн байна. Яруу найрагчийн сүүлийн туурвисан каллиграфийн бүтээлүүдээс гадна, Монголын каллиграфийн нэрт мастер Д.Баттөмөр, бэхэн зургийн мастер С.Бадрал нарын Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулж бүтээсэн шинэ бүтээлийн дээжээс тус үзэсгэлэнд дэлгэжээ.

Монгол бичиг соёлын өв уламжлал хийгээд яруу найргийн торгон мэдрэмжээр “Дэлхий ээж”-ээ хайрлах, хамгаалах, үзэл санааг хүмүүст хүргэх явдал уг үзэсгэлэнгийн гол зорилго хэмээн яруу найрагч өөрөө тодорхойлж буй ажээ.

Токио хот дах Корүци Жоишида их сургуульд өчигдөр (07.12) яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Дэлхий ээж: Монголчуудын байгаль дэлхийтэй харьцах соёлын уламжлал ба өнөөгийн асуудлууд” сэдвээр лекц уншсан байна. Өнөөдөр тэрбээр Японы алдарт Фүжи уулнаа авирч, тэнд шүлэг найргаа уншиж байгаа юм байна.

Ийнхүү Наран улсад Г.Мэнд-Ооёогийн өдрүүд энэ сарын 23 хүртэл үргэлжлэх аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж