Төрийн түшээдийн хамгийн дэгжин, загварлаг хос болох УИХ-ын гишүүн, Ч.Сайханбилэг түүний гэргий топ модель О.Байгаль нар энэ жилийн баяр наадмаар “хүннү” загварын дэлээр ижилсэн гоёлоо.
Ч.Сайханбилэг гишүүн цагаан шаргал дээл өмсөн бор малгай духлуулан, ээтэн хоншоорт монгол гутлаар гоёсон бол түүний гэргий О.Байгаль алтлаг утсаар усан хээ урлан эмжсэн, бор шаргал, бие барьсан дээлээр гоён, алтан шар дуфль хослуулсан өмсчээ. Хосуудын дээлний өнгө ч хоорондоо уусан хосолж байсан шүү.
Г.ДАША