Хүүхэд алга болсон дуудлага 10 иржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Хүүхэд алга болсон дуудлага 10 иржээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олны амгалан тайван байдлыг хангахаар цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа юм. Ингэхдээ 2700 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллахын зэрэгцээ мотоциклоор болон мориор эргүүлд гарч буй.  Тиймээс бид Цагдаагийн  ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай холбогдож дараах тодруулгыг хийлээ.

-Хэрэг зөрчил өнөөдөр ямар байна вэ?

-Өнөөдрийн хувьд харьцангуй тайван байлаа гэж хэлж болно. Гэхдээ Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хүүхэд төөрсөн дуудлага 10 ирлээ. Төөрсөн хүүхдүүдийг олж эцэг, эхэд нь өгсөн. Халаасны хулгайн хоёр дуудлага 19.00 цагийн орчимд ирсэн.  Хэргийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

-Хүй долоон худагт хүн бэртэж, хүүхэд алга болох нь их байсан. Энэ талаар тодруулаач?

-Хүй долоон худгаас зөрчил, гомдлын мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байгаа. Маргааш өглөө ээлж буух үед мэдээлэл гарахаар бидэнд нэгтгэгдэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж