
Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байгаа нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олноос харж болох юм. Гэхдээ Хүй долоон худагт хурдан морьдоосоо олон авто машин давхих нь наадамчин олон баярлахад амаргүй байлаа. Морьдын тоосонд даруулахаас илүүтэй авто машины тоосонд наадамчид даруулж өнжлөө. Мөн Хүй долоон худагт бага насны хүүхдүүдээ дагуулж наадамлах томчууд олон бөгөөд моринд дайруулж мэдэхээр аюултай байгаа тул дараа жилийн наадмаар эл асуудалд анхаарах хэрэгтэй байна. Тэр дундаа морьтой наадамчин, явган наадамчин хоёрын явах замыг өөр, өөрөөр зохицуулж өгөхгүй бол Хүй долоон худаг өнөө жилийн наадам шиг түгшүүрээр дүүрэх байх нь.
У.БОЛОР