Энэ хязгаарлалтыг намын өндөр тушаалын дарга нартай холбоотой дуулиан тухайлбал, Чунцин хотын коммунист намын дарга асан Бо Силай нартай холбогдох хэрэг явдлын дараа гаргажээ.
Хятадын албан хаагчид 2004 онд 408 тэрбум юань буюу 64 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг тээврийн хэрэгсэлд зарцуулж, 200 тэрбум юаниар хооллож ундлан, 300 тэрбум юаниар гадаадад зорчжээ. Үүнийг шинэ зардлаар гаргаж мэдээлээгүй ч төсвийн зардлын экс боломжийн өсөлтийг тооцвол ийм зардал хэд дахин өссөн гэж үзэж болох талтай аж. Харьцуулж үзвэл “Гурван голын хавцал” гэх алдартай усан цахилгаан станцын цогцолбор 200 тэрбум юаниар босчээ.
Хятадын эрх баригчид энэ хязгаарлалтын арга хэмжээгээ БНХАУ-ыг үндэслэгч Мао Цзедуны намын гишүүддээ хандаж байсан “даруухан шуналгүй байж”, “энгийн амьдралаар” амьдрахыг уриалсан үгээр нь зөвтгөсөн байв. Шинэ журмыг аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ.
Өмнө нь ийм арга хэмжээг зарим нэг муж, хотуудад авч эхэлсэн байна. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт удааширсны улмаас хүчтэй хэлмэгдэж байгаа Вэньжоу хотод албан тушаалтнуудын цайллага хийлгэхэд нэг хүний хоолыг 60 юань байх ёстой гэж журам гаргасан байна. Үүний зэрэгцээ цэнхэр аварга загасны сэлүүр мэтийн үнэтэй хоол унд жороос нь хасагдсан байна. Өнгөрсөн сард хотын захиргаа 1400 автомашинаа зарж, хөрөнгийг улсын орлогод оруулсан байна.
Хятадын өнөөгийн эдийн засгийн байдал өмнөх шигээ сайн харагдахгүй байгаагаас Засгийн газар нь үлгэр үзүүлэхээр шийдсэн бололтой.