Ерөнхийлөгч түрүү авсан уяачийнд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч түрүү авсан уяачийнд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойд зориулсан соёолон насны морины уралдаан өнөөдөр үзэж, түрүүлсэн азарганы уяачийнхаар орлоо.

Ерөнхийлөгч түрүүлсэн азарганы эзэн “Ажнай” компанийн захирал Д.Бат-Эрдэнэтэй Хүй долоон худагт буудалласан гэрт нь уулзан, орон нутгийн зуншлага, баяр наадмын тухай болон улсын наадамд  уясан морьдын нь талаар хууч хөөрлөө. Д.Бат-Эрдэнийн уясан сартай хүрэн азарга хоёр дахь удаагаа түрүүлж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж азарганы уяач, унасан хүү нарт гарын бэлэг гардуулж өгөөд олон жилийн наадмын түрүү авахыг ерөөв. Мөн түрүүсэн азарганд нь хадаг зүүж, зургаа татуулаад, олон жил түмний манлай болж яваарай хэмээлээ.

mso-ansi-language:MN" lang="MN">

Эх сурвалж: http://www.president.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж