Уго Чавес бүрэн эдгэснээ дахин зарлав

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Уго Чавес бүрэн эдгэснээ дахин зарлав

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдраас бүрэн эмчлэгдлээ хэмээн мэдэгджээ. 2011 оны дундуур хорт хавдар туссан тухай анх мэдэгдэж байсан эрхэм ерөнхийлөгч тухайн жилийнхээ аравдугаар сард бүрэн эдгэрсэн хэмээн тунхаглаж байлаа. Гэтэл өнгөрөгч хоёрдугаар сард дахин бие нь муудаж, хорт хавдар нь дахисан тул Кубад урт хугацаагаар эмчилгээ хийлгэжээ.

Дөрвөн цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр Чавес сэргэлэн цовоо байдалтай байж, цаашид төрийн өндөр албан тушаалд ажиллах эрмэлзлэлээ харуулсан гэнэ. Мөн тэрбээр Венесуэлийн муж, хотуудаар сонгуулийн сурталчилгааны кампаниа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болох юм. “Яг өнөөдрөөс би сурталчилгааны ажилдаа орж байна” гэж хэлсэн Чавес өөрийгөө “боливараны шуурга” (эрх чөлөөний хөдөлгөөний баатар гэгдэх Симон Боливарын нэрээр) хэмээн нэрлэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж