Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Хоёрын даваа эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Их Монгол улсын 806 жил, Үндэсний эрх чөлөөний
хувьсгалын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит
бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Энэ жилийн баяр наадамд даян аварга Г.Өсөхбаяр, улсын
аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар,
Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, Н.Ганбаатар, улсын заан
М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Хишигдорж,
М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын  тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой
хүчит 512 бөх зодоглож байгаа билээ.

Яг энэ цаг мөчид хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын давааны оноолтыг www.undesniibukh.mn сайтаас үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж