Засварын ажилд нийтдээ 367 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Засварын ажилд нийтдээ 367 сая төгрөг зарцуулна

Завхан аймгийн хэмжээнд энэ онд сургууль цэцэрлэгт хийх засвар үйлчилгээний төсөв хөрөнгөний зарцуулалт хийх эрх шилжүүлэх зөвшөөрөл  аймгийн Засаг даргад энэ сарын эхээр ирлээ. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн их засварын ажилд нийтдээ 367 сая төгрөг зарцуулах аж.Тухайлбал, Алдархаан сумын сургуулийн хичээлийн болон спорт заалны барилгын их засварын дуусгалд 60 сая, Баянхайрхан сумын сургуулийн дотуур байр, гал тогооны засварын дуусгалд 100 сая, Отгон сумын цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжилт 46 сая, Яруу сумын сургуулийн хичээлийн байр, уурын зуухны засварт 29 сая, Эрдэнэхайрхан сумын сургуулийн хичээлийн байрны засварт 50 сая, Ургамал сумын сургуулийн дотуур байрны засварт 42 сая, Шилүүстэй сумын соёлын төвийн засварт 30 сая, Тосонцэнгэл суман дахь газар хөдлөлтийг бүртгэх станцын барилгын засвар, шинэчлэлтийн ажилд 10 сая төгрөг тус тус төлөвлөгдсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж