“Их гурвал” NBA-ыг чичрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Их гурвал” NBA-ыг чичрүүлж байна

“Майами Хит”-ийн их гурвал өнөөдөр түүхэн амжилтыг давтлаа. Өнөөдрийн тоглолтод тэдний үзүүлсэн үзүүлэлт сүүлийн 50 жилд тохиогоогүй амжилт юм. “Хьюстон Рокетс”-тай хийсэн тоглолтод нарлаг Майамигийн тод одод гурвуулаа 30-аас дээш оноо, 10-аас дээш самбараас бөмбөг авалт хийсэн байна. Энэ амжилт ойрын жилүүдэд болж байсан мэт авч нэмэлт цаггүй тоглолтод ийм зүйл болж байгаагүй юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд “Хьюстон”-ы гурвал болох Аарон Брукс, Кевин Мартин, Льюс Скола нар “Сан Антонио”-гийн эсрэг хийсэн тоглолтод 30-аас дээш оноо авсан ч тус бүртээ дабл-дабл хийж чадаагүй. Харин 1994 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Портланд”-ын Азайа Райдэр, Брайн Грант, Арвидас Сабонис нар тус бүртээ 30-10 гэсэн үзүүлэлт үзүүлж байжээ. Гэвч тэрхүү тоглолтын хувь заяа гурван нэмэлт цагт шийдэгдэж байсан аж. Дэлхийн хүчирхэг лигийн түүхэнд сүүлийн 50 жил давтагдаагүй энэ сүрдэм үзүүлэлтийг 1961 онд “Цинциннати Роялс” багийн Оскар Робертсон, Жэк Твиман, Уэйн Эмбри нар “Филадельфия Варриорз”-ын эсрэг хийж байсан. Эдгээр гурван тоглогчид хожим нь бүгд “Алдрын танхим”-д орсон билээ.

Түүхэн амжилт тогтоосон энэхүү тоглолтод Майк Бибби 14 оноогоор багтаа тус болсон бол тэдний өрсөлдөгчид ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Плей-оффын сүүлийн байрны төлөө өрсөлдөж байгаа “Пуужингууд”-аас Скола, Лаври, Мартин нар 25-аас дээш оноог авсан ч “Их гурвал”-ыг барсангүй.

Двэйн Уэйд 30 оноо, 11 самбар, 5 оновчтой дамжуулалт, Леброн 33-10-7, Бош 31-12-3. Энэ үзүүлэлтээс NBA-ын ямар ч баг эмээж байгаа нь гарцаагүй. Харин тэд плей-оффт иймэрхүү тоглолт гаргаж, учраа бүрээ сөхрүүлж чадах болов уу?
Та бүхэн “Боловсрол суваг” телевиз, “Score” студитэй хамт байснаар энэ бүхний хариуг авах болно. Гайхамшиг үргэлжилсээр байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж