Ли Мён Бакийн ахыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Ли Мён Бакийн ахыг баривчилжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн ахыг өнөөдөр авлигын хэрэгт сэжиглэн баривчилжээ. Сөүл хотын шүүх ерөнхийлөгчийн ахыг авлигийн хэргээр баривчлан хорих шийдвэр гаргаснаас эрх баригч нам маш эвгүй байдалд ороод байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн ах баривчлагдахаасаа хэдхэн цагийн өмнө шүүхэд  мэдүүлэг өгөхөөр очиход эгдүүцэж, зэвүүцсэн иргэд түүн рүү муудсан өндөг шидэж, зангианаас нь татан зодох шахсан аж. БНСУ-ын Ерөнхийлөгчийн ах парламентын гишүүн байсан гэнэ. Тус улсын прокурорууд түүнд шоронд хоригдож байсан хоёр банкираас хагас сая ам.долларын авилга авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, тэднийг шийтгэлээс мултлах гэж оролдсон хэрэгт ял төлөвлөж байгаа юм байна. Түүнийг шүүхэд очиход хэвлэлийнхэн болон авилга авсан гэх банкинд мөнгөө алдсан хохирогчид цугларсан байжээ. Эзэд нь авилгын хэрэгт холбогдсон хоёр банкны үйл ажиллагааг Засгийн газраас зогсоох шийдвэр гаргасан аж. Дээрх хэргээс болж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн эрх баригч намын нэр хүнд унаж, ирэх арванхоёрдугаар сард болох сонгуульд ялалт байгуулах нь эргэлзээтэй болж иржээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусах юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж