Цэц МАХН-ын асуудлыг шийднэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Цэц МАХН-ын асуудлыг шийднэ гэв

Намынх нь бүртгэлийн асуудлыг хэрхэх гэж буйг тодруулахаар МАХН-ын хэсэг гишүүн Улсын дээд шүүх дээр өнөөдөр очсон юм.

Тэднийг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхантай уулзсаных нь дараа зарим зүйлийг тодрууллаа.

З.Баянсэлэнгэ:

-Улсын дээд шүүх МАХН-ын бүртгэлийн асуудлыг Цэцэд өгтөл хойшлуулаад байна. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Бид өнөөдрөөр МАХН-ыг бүртгэх хуулийн хугацаа дуусч байна гэж үзсэн. Гэтэл хуулийн хугацаа энэ сарын 30-нд дуусах юм байна. Улс төрийн намуудын тухай хуулийн тодорхой заалтаар Сүхбаатар дүүргийн шүүхээс Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянаж үзээд Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар Цэцэд хандахаар болсон байна. Үүнийг хүлээхээр боллоо.

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням:

-Үндсэн хуулийн Цэцийн хэд хэдэн гишүүний бүрэн эрх дууссан, даргагүй байгаа нь танай намтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд саад болох уу?

-Намын нэрийн асуудлаар Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд хандах гэж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд дараагийн хүнийг томилтол ажил үүргээ биелүүлж байх ёстой. Энэ утгаараа хэдий зарим гишүүний томилолтын хугацаа дууссан ч гэсэн үүргээ гүйцэтгээд явах ёстой.

-Цэц ямар хугацаанд асуудлыг шийдвэрлэх бол?

-Ц.Амарсайхан шүүгчийн хэлснээр 15 хоног дотор шийдчих болов уу гэж найдаж байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж